Dark Light
Нийгэм | 2022-02-18

МАН-ын 8 гишүүнд албан тайлбар ирүүлэхийг үүрэг болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж  дараах шийдвэрүүдийг гаргажээ. 

Энэ талаар МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны даргаар Б.Баярбаатар: "УИХ-ын гишүүн асан Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир,  Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс хаслаа.

Мөн Хөгжлийн Банкны зээлтэй холбоотой асуудалд намын нэр бүхий хүмүүс холбогдсон. УИХ, Хөгжлийн Банкан дээр ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байгаа. Хууль хяналтын байгууллага дээр МАН-ын гишүүд Хөгжлийн Банктай холбоотой асуудлаар яллагдагчаар татагдсан мэдээлэл байхгүй байна. Хяналтын ерөнхий хорооноос уг зээлийн асуудлаар нэр холбогдсон хүмүүсийн тус бүрийн нэрээр албан хүсэлтийг хууль хяналтын байгууллагуудад явуулахаар шийдвэрлэлээ. 

Нэр холбогдоод буй гишүүдээсээ албан тайлбар авах шаардлага үүсэж байгаа. Өнөөдөр тогтоол баталж ажлын 3 хоногт багтаан албан тайлбар ирүүлэхийг үүрэг болголоо. 

Тайлбар авахаар албан бичиг явуулсан  гишүүд : 

1. С.Бямбацогт  / УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороон дарга /

2. Г.Амартүвшин / УИХ-ын гишүүн /

3. Х.Ганхуяг / УИХ-ын гишүүн /

4. Г.Дамдинням /УИХ-ын гишүүн / 

5. М.Билигт / УИХ-ын гишүүн асан / 

6. А.Сүхбат / УИХ-ын гишүүн асан / 

7. Ш.Лхамсүрэн / Бага хурлын гишүүн, Барилга, хот байгуулалтын дэд сайд асан / 

8. Ш.Үнэнбат / Бага хурлын гишүүн, НИТХ-ын төлөөлөгч асан / нараас албан ёсны тайлбар ирүүлэх үүргийг өгч байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10