Өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж намын дүрэмд орсон сахилга, хариуцлага, ёс зүйтэй холбоотой нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх талаар хэлэлцжээ. Тус хурлаар хэлэлцсэн асуудлыг МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар танилцуулж мэдээлэл өглөө.
Уг хурлаар Албан тушаалаа ашиглаж, бусдад давуу байдал олгосон асуудлаар ял шийтгэл сонсоод, хугацаа нь дуусаагүй зарим гишүүнийг намаас гарсанд тооцсон шийдвэрийг гаргасан.
Тодруулбал:
УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Д.Дамба-Очир, Б.Батзориг, Д.Хаянхярваа нарыг МАН-ын гишүүнчлэлээс гарсанд тооцлоо.
Мөн Хөгжлийн банкны асуудалд нэр холбогдсон 8 гишүүдээс ажлын 3 хоногт багтаан албан тайлбар авахаар шийдвэрлэсэн байна.
Харин өнгөрсөн 2020 оны сонгуулиар Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу эрх олгосон, гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцогдон цагдан хоригдож байсан Ж.Эрдэнэбатын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тодруулахад:
МАН-ын Хяналтын Ерөнхий Хорооны дарга Б.Баярбаатар: “Намаас гарсанд тооцсон шийдвэрт хамаарахгүй. Яагаад гэвэл одоо хэрэг нь мөрдөн байцаалтын шатандаа явж байгаа гэж ойлгож байгаа. Тэр агуулгаараа намаасаа түдгэлзэх хүсэлтээ 30 хоногийн дотор өгөх ёстой гэж үзэж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.

АДМИН








Нийгэм







