Dark Light
Нийгэм | 2022-02-19

"Хичээлийн хоцрогдол үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрлээ"

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Нийслэл, 21 аймгийн засаг дарга нартай уулзаж, Боловсролын салбарын эрх зүй, бүтцийн шинэчлэл, Боловсролын чанар, суралцагчдын сурлагын хоцрогдлыг арилгах арга хэмжээ, Боловсролын чанар, үр дүн, гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, 

Боловсролын салбарын цахим шилжилт, Сургалтын байгууллагын орчин дахь хүүхэд хамгаалал, Боловсролын салбарын ёс зүй, Насан туршийн боловсрол, Боловсролын салбарын хөрөнгө оруулалт зэрэг 8 үндсэн сэдвээр мэдээлэл өглөө. 

Тэрээр насан туршийн боловсролын үйл ажиллагааг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг боловсролд тэгш хамруулах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажил хийгдээгүй, орон нутгийн зүгээс багш, удирдах ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах, орон сууц болон бусад дэмжлэг үзүүлэх талаар аймаг, нийслэлийн аль алинд нь дорвитой ажил хийгдээгүй байгааг анхаарч ажиллах ёстой. Мөн ёс зүйн алдаа гаргасан багш, ажилтнуудад хариуцлага хүлээлгэх тал дээр зарим аймгууд хангалтгүй ажилласаныг уулзалтын үеэр хэллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10