Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Г.Түвдэндорж Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны төвлөрсөн хогийн цэгийн байршлыг нүүлгэн шилжүүлэх талаас судалж, бодит нөхцөл байдалтай танилцаж байна.
Тус хогийн цэг нь Эгийн голын эхээс 3.5 км зайд байршиж, 30 гаруй жилийн хугацаанд хуримтлагдан 5 га талбайг эзэлж байна.
Эгийн гол нь Хөвсгөл нуураас эх авдаг. Гэвч хогийн цэгийн одоогийн байгаа байршлаас борооны улирал болон шар усны үерийн үед Хөвсгөл нуур, Эгийн голыг бохирдуулдаг байна.
Тиймээс төвлөрсөн хогийн цэгийг нүүлгэн шилжүүлэх чухал шаардлага тулгараад буй юм.
АДМИН








Нийгэм







