Dark Light
Нийгэм | 2022-02-19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Аюулгүй байдлын бага хуралд оролцож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хоёрдугаар сарын 18-20-ны өдрүүдэд ХБНГУ-д зохион байгуулагдаж буй Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 58 дахь бага хуралд оролцож байна.

“Аюулгүй байдлын бодлогын Давос” гэгддэг уг бага хурлыг ХБНГУ-ын Засгийн газар Баваар мужийн захиргаатай хамтран жил бүрийн 2 дугаар сард Мюнхен хотноо зохион байгуулдаг уламжлалтай.

Дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жилд тасалдаж, 2021 онд цахимаар зохион байгуулсан тус бага хурлыг энэ онд биечлэн оролцох хэлбэрээр, чингэхдээ оролцогчдын хувьд цөөн бөгөөд өндөр түвшинд зохион байгуулж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10