Dark Light
Нийгэм | 2022-02-21

Галын аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-тай “Гамшгийн болон гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх” таван жилийн хугацаатай санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилт, гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аймаг, сумын Онцгой комиссын үйл ажиллагаа, сургалт, зөвлөгөө, мэдээ, мэдээлэл зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.  

Мөн ард, иргэдийн цахилгааны зөрчлийг арилгах, галын аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг хамтран зохион байгуулна гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10