Эрүүл мэнд хөгжлийн зуун ассоциац WE care төслийн хүрээнд ЭМХЗА-ийн хүүхдийн эмч нарын баг, ГССҮТ, УНТЭ УГТЭ хамтран Увс аймагт сумын эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын сургуулийн эмч, АНЭ-ийн хүүхдийн эмч нарыг хамруулан 6 настай хүүхдийн бие бялдрын хөгжлийн үнэлгээ, зүрхний эмгэгийн илрүүлэгийн арга зүйн сургалтыг зохион байгууллаа.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан, Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн Эрдэм шинжилгээ, инноваци хариуцсан дэд захирал Б.Батзориг, Насанд хүрэгчдийн гэмтэл согогийн тасгийн их эмч Ө.Өлзийбаатар, Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч Г.Элбэгбаяр нар 20 гаруй хүнд үзлэг, зөвлөгөө өгч, таван хүнд өвдөгний үе солих мэс засал, мөн нэг хүүхдэд гэмтлийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлжээ.

АДМИН








Нийгэм







