Dark Light
Нийгэм | 2022-02-22

4 автомашин шатжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны “Хандгайт”-ын 22 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 21-ний өдрийн 07:34 цагт хүлээн авсан.  Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 2 км зам туулан очиход иргэн Н-ын “Соната-6” загварын суудлын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Баянсуудал багийн 1 дүгээр гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг  2 сарын 21-ний өдрийн 18:31 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид 4 км зам туулан 1 очиход иргэн Ж-ын “Муссо” загварын суудлын автомашины хөдөлгүүр шатаж байсныг 4 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 21-ний өдрийн 19:44 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 3.5 км зам туулан очиход иргэн О-ийн “Инсайт” загварын суудлын автомашин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны “Задгай”-д суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 22-ны өдрийн 03:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 1.5 км зам туулан очиход иргэн У-ийн “Приус-20” загварын автомашин шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан. 

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19