"Оюутан цэрэг" хөтөлбөрийн бүртгэл “e-Mongolia” системээр явуулах болсон тухай өнөөдөр Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Батлан хамгаалах яамны зүгээс 2022 оны нэгдүгээр сард цэргийн бүртгэлийн улс орон даяар амжилттай зохион байгуулж, нийтдээ 100,000 гаруй иргэн цахимаар амжилттай цэргийн бүртгэлээ хийлгэсэн. Иймээс тус яамны зүгээс цахимжуулж буй хоёр дахь үйлчилгээ болох “Оюутан цэрэг"-ийн бүртгэлтийг цахимаар хийхээр болоод байна.
"Оюутан цэрэг"-ийн бүртгэл “e-Mongolia” системд 2022 оны гуравдугаар сарын 1-ний өдөр нээгдэж, гуравдугаар сарын 10-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Мөн 2022 онд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академи хамтран 21 аймгийн нутгийн захиргааны 1,200 гаруй үйлчилгээг цахимжуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.
2021 онд нийт найман аймгийн 498 үйлчилгээг цахимжуулж, “е-Mongolia” системд нэгтгэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногт 21 аймгийн Засаг дарга нартай уулзалт хийж, санал солилцсон.
Уулзалтаас “цахим жишиг аймаг” хэмээх концепц боловсруулан энэ Пүрэв гарагт аймгийн Засаг дарга нарт хүргүүлэхээр ажиллаж байна. Аймгуудыг цахимжуулах ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг сайжруулах зорилгоор үе шаттай сургалт зохион байгуулна. Мөн “e-Mongolia” систем иргэд, олон нийтэд заавар, зөвлөгөө өгөх төвийг аймгуудад байгуулахаар төлөвлөж байна хэмээн мэдээллээ.
АДМИН








Нийгэм







