Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга Бат-Өлзийн Бат-Эрдэнэ санал тависаны дагуу “ЮБИКАБ” ХХК”-ийн захирал Намсрайдоржийн Отгонбаяртай хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа.
Тус санамж бичиг нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Ногоон хөгжлийн бодлого, Агаар, орчны бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийн холбогдох арга хэмжээг дэмжин, хэрэгжүүлэхэд чиглэж байгаа юм.
Тодруулбал, “ЮБИКАБ” ХХК эхний ээлжинд утааг буруулах, тэр дундаа тээврийн хэрэгслийн яндангаас агаарт ялгарах бохирдуулагч бодисыг шүүх утаа шүүгчийг өөрийн компанийн 1000 автомашинд суурилуулна. Цаашлаад компанийн үйлчилгээний 12000 автомашинд уриалах юм.
Мөн яндандаа утаа шүүгч суурилуулсан жолоочийг “UB Green cab” үйлчилгээнд шилжүүлж, татварын хөнгөлөлт, урамшуулалд хамруулах боломжтой болно.

АДМИН








Нийгэм







