Dark Light
Нийгэм | 2022-02-22

7 фургон автомашин гардуулан өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс Тусгай хамгаалалттай газар нутгийн захиргааны үйл ажиллагааг тогтвортой, тасралтгүй явуулахад дэмжлэг үзүүлэн 7 фургон автомашин болон төслийн хүрээнд баригдсан 55 барилгад 22 нэр төрлийн 575 техник, тоног төхөөрөмж зэргийг гардуулан өглөө.  

May be an image of 2 people

Уг арга хэмжээг нээж,  БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ "Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд төслийн санхүүжилтийг олгож буй Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн Газар болон Германы сэргээн босголтын зээлийн банканд БОАЖ-ын сайд талархал илэрхийлье" гээд, хэрэгжүүлэгч тал болох Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улсын тусгай хамгаалалттай газрын хамгалалтын захиргаадад төслөө амжилттай хэрэгжүүлэн Монгол Улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэн цогц байдлаар хөгжүүлж, биологийн олон янз байдлыг хамгаалж, орчны бүс дэх орон нутгийн ард иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих үйл хэрэгт амжилт хүсэв.  

May be an image of 3 people and suit

Дашрамд дурдахад,  уг төсөл нь 2015-2027 оны хооронд нийт 14 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд  хамгийн урт удаан хугацаанд, тогвтортой хэрэгжиж буй төсөл юм.

Тус арга хэмжээд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБД Э. Баттулга болон БОАЖЯ-ны албаны бусад төлөөлөл, мөн ХБНГУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Й. Розенберг, Германы Сэргээн босголт, зээлийн KfW банкны Монгол дахь салбарын захирал М.Зумзер нар оролцлоо.

May be an image of 14 people, people standing and indoor

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10