Dark Light
Нийгэм | 2022-02-22

"Шилдэг байгаль хамгаалагч" уралдаан зарлагдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, байгаль хамгаалагчдын ажлын ур чадварыг дээшлүүлэх, vйл ажиллагааг идэвхжvvлэх, туршлага солилцох  боломжийг бүрдүүлэх, дэмжин урамшуулах, ажил, мэргэжлийг нийтэд сурталчилан таниулахад зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын нэрэмжит “ШИЛДЭГ БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ” ажил мэргэжлийн уралдааныг зарлаад байна. 

Уг уралдааныг дэмжин Монголын ирвэс хамгаалах “Сүмбээ” сан хамтран ажиллаж байгаа бөгөөд цаашид байгаль хамгаалагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаагаар хангах хүрээнд “Байгаль хамгаалагчдын хөгжлийн хөтөлбөр”-ийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна.

Тус уралдаан бүтэн жилийн хугацаанд үргэлжилж, 2022 оны  эцсээр дүнгээ танилцуулах юм. 

Дашрамд дуулгахад, ирэх 3 дугаар сарын 3-нд Байгаль хамгаалагчдын үндэсний чуулган зохион байгуулагдана.

May be an image of 1 person and text


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10