Dark Light
Нийгэм | 2022-02-22

Дундговь аймагт болох соёлын үйл ажиллагаанууд

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 онд Дундговь аймагт болох аялал жуулчлалын нэгдсэн үйл ажиллагааны цаглабарыг аймгийн БОАЖГ-аас танилцуулав.

Тус аймагт 6 дугаар сарын 24-25-нд “Сэтгэшгүй оддын чуулган”, 7 дугаар сарын 29-30-нд “Морьтой монгол” аялал, 9 дүгээр с арын 10-11-нд “Айраг, найргийн наадам”, “12 дугаар сарын 03-04-нд “Их говийн тэмээн соёлын наадам”-ыг зохион байгуулах ажээ.  

Сүүлийн 2 жил ковид-19 цар тахлын улмаас  аялал жуулчлалын нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулаагүй өнжсөн бол энэ жил дээрх дөрвөн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

“Сэтгэшгүй оддын чуулган” нэгдсэн үйл ажиллагаа нь Цагаан суваргын “Говь кравансерей”-д болох ба энэ үеэр од таних, дурандах ажлыг зохион байгуулах бол “Их говийн тэмээн соёлын наадам” Хулд суманд болно.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10