Манай улс усны хомсдолд ороод байна.
“Усны төлөө иргэдийн нэгдэл”-ийн тэргүүн З.Батбаяр усны хомсдолын талаар мэдээллээ. Ингэж мэдэгдснээр Монгол Улс усны нөөцийн хомсдолтой орон гэдгээ хүлээн зөвшөөрч, олон улсын анхааралд орох, хомсдолоос гарах арга замыг ярилцах, дотооддоо усны төлөө иргэд нэгдэхийг тэрээр уриллаа.
"Монгол Улсын усны нөөцийг өмнө нь 608 километр куб гэж тооцдог байсан. Харин БОАЖЯ-наас саяхан өгсөн мэдээллээр 564.8 километр куб болж багассан байна. Гол горхи ширгэж, мөсөн гол хайлснаар бараг 50 километр куб хэмжээгээр гадаргын ус багасжээ. Харин газрын доорх усны нөөц маань 10 километр куб. Тэгэхээр газрын доорх нийт уснаас тав дахин их хэмжээний ус сүүлийн 20-30 жилийн хугацаанд алга болоод байна" гэв.
Үргэлжлүүлэн тэрбээр "Улаанбаатар хотод 1980-аад оны үед хоногт ихдээ 220 мянга орчим метр куб усыг хэрэглэх боломжтой буюу дээд хязгаар нь гэж тогтоосон. Гэтэл өнөөдөр бид 230-240 мянган метр куб ус хэрэглэж байна. Монгол Улс усны нөөцийн хомсдолд орлоо гэдгээ дэлхий нийтэд зарлах цаг нь болжээ. Зоригтойгоор хэлье, бид унд, ахуйн усан хангамжийн асуудлаар аюултай түвшинд иржээ" гэсэн юм.
Түүний хэлснээр усны нөөцийн хомсдолоос гарах гурван үндсэн арга байдаг аж. Эдгээр нь
Усаа хэмнэх
Усыг дахин ашиглах
Усны нөөцийн хуримтлалыг бий болгох юм" гэлээ.
АДМИН







Нийгэм






