StartupBlink нь дэлхийн гарааны бизнес эрхлэгчдийн экосистемийн хөгжүүлэх, хурдасгах зорилготой хамгийн өргөн хүрээтэй гарааны бизнес эрхлэгчдийн экосистемийн судалгааны төв юм.
Улирал тутамд тус байгууллагаас зохион байгуулагддаг Startup Quarterly Ecosystem Summit нь Startupblink экосистемийн тэргүүлэгчид болон дэлхийн шилдэг мэргэжилтнүүд оролцдог томоохон чуулга уулзалт бөгөөд бизнес эрхлэгчдийг дэмжих, бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл солилцох, сайн туршлага хуваалцах сонирхолтой илтгэл, лекц бүхий арга хэмжээ билээ.
Тус арга хэмжээ нь 2022 оны 02 сарын 22 өдөр 10:00 am (GMT) буюу Улаанбаатарын цагаар 18:00-д онлайнаар 3 дахь удаа зохион байгуулагдах тул та бүхэн дараах линкээр бүртгүүлж оролцохыг урьж байна.
Бүртгэл: https://ecosystemsummit.startupblink.com/#lp-pom-block-23
АДМИН







Нийгэм






