Dark Light
Нийгэм | 2022-02-22

Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн төлөөлөлтэй уулзжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ХЗДХ-ийн Сайд Х.Нямбаатар өнөөдөр “Цагдаагийн албан хаагчдын эхнэрүүдийн групп”-ийн төлөөлөлтэй уулзлаа. 

May be an image of 6 people, people sitting, people standing, office and indoor

Уулзалтаар:

Цагдаагийн албан хаагчдын цалинг нэмэх

Илүү цагийн хөлс тооцох

Нийгмийн асуудлыг шийдэх, тэр дундаа орон сууцны хөнгөлттэй хөтөлбөрт хамруулах

Ажлын байрны ачааллыг тэнцвэржүүлэх хэрэгцээ, шаардлага байгааг группийн төлөөлөл бүсгүйчүүд уламжиллаа. 

May be an image of 8 people, people standing, people sitting and indoor

ХЗДХ-ны Сайд Х.Нямбаатар. "Гишүүдийнхээ саналыг нь аваад, нэгтгээд аваад ирж. Гаргаж тавьж буй эдгээр асуудал бодит амьдрал, дан ялангуяа хуулийн байгууллагын алба хаагчдын гэр бүл бүрд тулгардаг бэрхшээл, нэмэлт хачиргүй үнэн. Цагдаа ачаалалтай, хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь мөн үнэн. Цагдаа нарын үүрэг оролцоо аливаа ажилд ямар түвшинд байдгийг бид бүгдээрээ цар тахлын дэглэмийн үед харсан. 

Тиймээс ХЗДХЯ өнгөрсөн жил гаруйн хугацаанд хангамж, ажлын орчныг сайжруулахад багагүй анхаарч ажиллалаа. Цаашдаа төлөвлөсөн ажлуудаа үргэлжлүүлнэ. Тухайлбал, ирэх жилүүдэд цагдаагийн алба хаагчийн ажлын орчин нөхцөл, өмсөж буй хувцас, хэрэгслийн чанарыг сайжруулах, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах гээд цөөнгүй арга хэмжээ төлөвлөснөө танилцуулж, ярилцлаа. Группийн төлөөлөл гишүүдийнхээ санал хүсэлтийг бичгээр өгөх болсон, бид судална, нөөц бололцоондоо тулгуурлаж, үе шаттай бодит ажил болгоно" хэмээн өөрийн цахим хуудсандаа нийтэлжээ. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10