Dark Light
Нийгэм | 2022-02-23

Согтуу жолооч шон мөргөж, 1 хүүхдийн амь хохирлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын .... багийн ... дүгээр гудамжинд суудлын автомашин /3 зорчигчтой/, өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана мөргөж, автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 2 сарын 22-ний өдрийн 23:44 цагт аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид хүлээн авчээ. Аврагчид 4 км замыг туулан 00:04 цагт очиж “Гранд марк-2” загварын суудлын автомашины жолооч /согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ Б /26 настай, эрэгтэй/, зорчигч Ш /28 настай, эрэгтэй/, Б /41 настай, эрэгтэй/ нарыг гаргаж, бүсийн оношилгоо эмчилгээний төвийн жижүүр эмчид хүлээлгэн өгч, автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан Д /11 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргаж, аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19