Dark Light
Нийгэм | 2022-02-23

"Онцгой даалгавар”-тай ажилчдад нэмэлт урамшуулал олгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Эрдэнэт үйлдвэрт хуримтлагдсан зэсийн баяжмалыг ачих, тээвэрлэх ажил 24 цагийн турш тасралтгүй өрнөж байна. Хил гаалийн нөхцөл байдлаас шалтгаалан 2 сарын хугацаанд экспортын ачилт зогсож, 200 сая ам долларын үнэ бүхий 103.8 мянган тонн зэсийн баяжмал хуримтлагдаад байв. 26 хоногийн өмнөөс ачилт шуурхай үргэлжилж, өнөөдрийн байдлаар нийт баяжмалын 79 хувийг экспортод гаргаад байна. Өдөрт дунджаар 50 вагон, дээд тал нь 74 вагон баяжмал буюу “Онцгой даалгавар” биелүүлж, хүчин зүтгэж байгаа 8 бүтцийн нэгжийн 180 ажилтны төлөөлөлтэй “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн уулзаж, баяр хүргэн талархал дэвшүүллээ. 

Энэ үеэр 2022 оны 01 дүгээр сарын 27-ноос 02 дугаар 21-ний өдрийг хүртэл 79.2 мянган тонн буюу 1207 вагон зэсийн баяжмал ачих ажлыг шуурхай гүйцэтгэсэн ажилтнуудынхаа идэвх зүтгэл, ажлын үр дүнг үнэллээ. Хуримтлагдсан баяжмалын ачилт хийгдсэн сар бүрийн ажлын оролцоог үндэслэн нэмэлт урамшуулал олгох Ерөнхий захирлын тушаалыг танилцууллаа. Өөрөөр хэлбэл эдгээр ажилтнууд үндсэн цалин, илүү цаг, гүйцэтгэлийн гол үзүүлэлтээс гадна нэмэлт урамшуулал авахаар болж байна. 

     Үлдсэн баяжмалыг ирэх 4 дүгээр сарын 1 гэхэд экспортод 100 хувь гаргах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тул “Онцгой даалгавар”-аар ажиллаж байгаа ажилтнуудаа эрхэлсэн ажилдаа хариуцлагатай хандаж, улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг хүсч, ажлын амжилт хүслээ.

Эх сурвалж: erdenettoday.mn


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10