Dark Light
Нийгэм | 2022-02-23

Монголын Зохиолчдын Эвлэл бүл нэмлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

МЗЭ-ийн Удирдах Зөвлөл 2022 оны 2-р сарын 20-нд “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн анхны хурлаа хийж, 28 авьяастныг эгнээндээ элсүүллээ. 

Аймаг, орон нутгийн салбар зөвлөлүүдээр дамжуулж, МЗЭ-д элсэхээр өргөдлөө гарган, бүтээл, шаардлагатай баримтуудыг ирүүлсэн  53 хүнийг МЗЭ-ийн дүрэм, “МЗЭ-ийн гишүүн элсүүлэх журам”-ын дагуу  Үндэсний төвийн хурлаар хэлэлцээд, Удирдах зөвлөлд санал оруулан шийдвэрлэсэн юм. 

МЗЭ-д элссэн шинэ гишүүдийг танилцуулъя. 

Баримтат, шог хошин зохиолын төв

Яруу найргийн төрлөөр "Уулын шүлэг", "Уулын шүлэг-2", бусад зохиолын төрлөөр "Ус дагасан амьдрал", "Аавын яриа-Түмний яриа", "Мартах эрхгүй", "Миний сайн дүү", "Бурхан тэнгэрийн элч" зэрэг номын зохиолч Түдэвийн ГОЧОО

"БНМАУ-ын Хөнгөн, Хүнсний аж үйлдвэр (Хамтын бүтээл)", "Давахгүй гэсэн даваагаараа", "Туулсан амьдрал" зэрэг номын зохиолч Чимэд-Ойдовын ПҮРЭВДОРЖ

"АЛТАН ӨД 2021" наадмын баримтат зохиолын төрөлд "Оны шилдэг бүтээл" шагналыг "ШИЛДЭГ НИЙТЛЭЛ-87" бүтээлээрээ хүртсэн "Их Монгол уул" яруу найргийн ном, "Их цохионы чулуу", "Их далайн мандал", "Тэнгэр унших эрдэм", "Тэнгэрийн араншин" зэрэг номын зохиолч Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Дамбын ШАГДАРСҮРЭН

"MONGOL"-2014 дурдатгал зохиолоороо Амазоны бестселлер номын зохиолч, Шотланд Улсын Шилдэг Амжилтанд хүрсэн Ази Эмэгтэй шагнал, Европ дахь Шилдэг Уран Бүтээлч Монгол Эмэгтэй зэрэг шагналыг хүртсэн "Mонгол Тодотгол ТББ"-ын үүсгэн байгуулагч, Захирал Пүрэвдоржийн УУГАНБАЯР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10