2022 оны 2 дугаар сарын 22-ны өдөр буюу Мягмар гарагийн өглөө ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Украины салан тусгаарласан хоёр бүс рүү цэргээ оруулах тушаал өгсний дараа газрын тосны үнэ 2 гаруй ам.доллароор нэмэгдэж “Брент” маркийн газрын тосны үнэ баррель нь 2.1 ам.доллароор буюу 2.2 хувиар өсч, баррель нь 97.66 ам.доллар, харин “WTI” төрлийн газрын тосны үнэ баррель нь 3.25 ам.доллар буюу 3.6 хувиар өсч 94.32 ам.долларт хүрсэн нь 2014 оны 9 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Шинжээчдийн үзэж байгаагаар хэрэв ОХУ-аас Украин улс руу халдвал барууны засгийн газрууд Оросын санхүүгийн байгууллагуудын эсрэг хориг арга хэмжээ авч, эрчим хүчний экспортыг таслах уу гэдэг нь газрын тосны зах зээл дээр тулгамдаж буй гол асуудал болж байна.
АНУ болон Европын албаны хүмүүс Оросын цэргийн ажиллагааг буруушааж байгаа ч илүү өргөн хүрээтэй хориг арга хэмжээ авах хэмжээний халдлага хараахан болоогүй гэж мэдэгдэв.
Эх сурвалж: https://www.reuters.com/.https://zogii.mn/oil-climbs-growing-fears.https://zogii.mn/
АДМИН







Нийгэм






