Dark Light
Нийгэм | 2022-02-23

Нью Имплант ХХК НИТХ-д ариутгалын хаалга нийлүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

НИТХ албан ёсны цахим хуудастаа дараах тайлбарыг нийтэлжээ. 

Тайлбар

2022 оны 02 сарын 22-ны өдөр иргэн Б.Цогтгэрэл өөрийн цахим хуудсандаа нийтэлсэн Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шилэн дансны мэдээлэлтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2021 оны 10 дугаар сарын 01-нээс соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг 50 хувийн дүүргэлттэйгээр нээсэнтэй холбоотойгоор Нийслэлийн ИТХ нь Монгол Улсын Төв номын сан, Нацагдоржийн нэрэмжит номын сангуудад шаардлагатай ариутгалын хаалга, бусад халдвар хамгааллын дэглэм баримтлахад шаардлагатай бусад хэрэгслийг олгосон. Улмаар Нью Имплант ХХК дээрх халдвар хамгааллын тоног төхөөрөмжийг нийлүүлсэн бөгөөд, уг аж ахуйн нэгж нь эмнэлэг, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, тусламж үйлчилгээг эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж юм. 

Жич: Номын сангуудад дээрх хэрэгсэл, тоног төхөөрөмжийг 2021.10.06-ны өдөр хүлээлгэн өгсөн бөгөөд, энэ талаарх мэдээллийг иргэдэд нээлттэй хүргэсэн билээ. Энэхүү үйл явдалтай холбоотой мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү" гэжээ.  

http://www.citycouncil.mn/news-details/1088

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10