Dark Light
Нийгэм | 2022-02-23

Концесс эзэмшигч иргэнийг зодож, дарамтлан гарын үсэг зуруулжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Гадаадын хөрөнгө оруулагч, концесс эзэмшигч иргэнийг айлган сүрдүүлж концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардсан хэрэг гарчээ.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: “Энэ хэрэг 2021 онд үйлдэгдсэн хэрэг. Прокурорын байгууллагад хэргээ шилжүүлсэн. Шүүх рүү шилжих шатандаа явж байгаа. Гадаадын хөрөнгө оруулагч концесс эзэмшигч иргэнийг Улаанбаатар хотын төвөөс автомашинд нь 2 хүн сууж Улаанбаатар хотын зах руу гарч байгаад эрх чөлөөнд нь халдаж зодож улмаар концесс эзэмших эрхээсээ татгалзахыг шаардаж гарын үсэг зуруулаад түүнийгээ төрийн ордны шуудангаар концесстой холбоотой байгууллага руу оруулсан асуудал байгаа. Замын концесс эзэмшигч компанийг концессынхаа эрхээс татгазахыг шаардсан. Тухайн хэрэгт гадны иргэд давхар холбогдон шалгагдаж байна" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10