ТҮК-ийн ажилтан Алтан гадас одонт Н.Батмөнх, С.Жаргалсайхан, Г.Бямбажав нарт Монголын ард түмнээс 24 сая 277 мянган төгрөг бүхий сэтгэлийн бэлгийг барьсан. Энэхүү үйлсийг дуучин М.Нарантуяа / Нара / санаачилсан бөгөөд тус мөнгөн бэлгийг эздэд нь гардуулж байв.
Тэгвэл гурван алтан гадастан хамтран дуучин М.Нарантуяа /Наран/-д мөн сэтгэлийн бэлэг барьж 150.000 төгрөгийг гардуулжээ.
Тодруулбал: Саяхан карго ачаа тээвэрлэж явсан шалаанз автомашин шатаж уг машинд явсан иргэдийн ачаа бараа шатсан харамсалтай хэрэг болсон. Уг машинд дуучин М.Нарантуяа / Нара/ -гийн ачаа шатаж багагүй хохирол амссан юм.
Талархсан сэтгэлээ илэрхийлэн М.Нарантуяа өөрийн цахим хуудастаа ийн хуваалцжээ. Тэрээр: "Ийм сайхан хүмүүс байхад эх орон минь нийгэм минь илүү сайхан болж чаднаа гэсэн итгэл дүүрээд л ирж байна.
Жаахан дулаармагц Нара нь ах нартайгаа хамт хэдэн цаг ч болов нийслэлийнхээ гудамжинд ажиллаж ажлынх нь амт шимтээс өөрийн биеэр мэдэрч халуун сэтгэлийнх нь тусыг хариулнаа" хэмээжээ.
Мөн Нийслэлийн хот тохижилтын газрын удирдлага витаминжуулалтын аяны хүрээнд мөн Засгийн Газрын Бодлогын хүрээнд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж ажилтан хамт олондоо М.Наратуяагийн эрхэлдэг зөгийн аж ахуйн балнаас 100 ширхэгийг захиалахаар болжээ.
АДМИН







Нийгэм







