Завхан аймгийн Шилүүстэй сумын Баян-Улаан багийн “Баян-Улаан” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 135 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 14 км-т, Ө-46°51’00.0″, У-97°21’36.0″/ 2 сарын 24-ний өдрийн 05:09 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:16 цагт ШУА-ийн ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын орлогч дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлсэн.
Нийгэм | 2022-02-24
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







