Dark Light
Нийгэм | 2022-02-24

5 ханатай 2 гэр шатаж, 1 хүн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Галшар сумын Оч багийн “Худгийн бууц” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 100 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км /-т 2 сарын 22-ноос 2 сарын 23-нд шилжих шөнө 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг 2 сарын 23-ны өдрийн 11:00 цагт аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр анги, сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд хүлээн авсан. Аврах баг 120 км замыг туулан 13:02 цагт очиход иргэн Б-гийн залгаатай 5 ханатай 2 гэр бүрэн шатсан байсан. Тус гал түймэрт иргэн Б /34 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тухай мэдээллийг аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

Эх сурвалж: Онцгой байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10