"Их тээвэр" ХХК-ний ачилтын машин 2022.02.22 өдрийн 15 цагийн орчимд Чулуун-Овооны тойрог дээр тээврийн хэрэгсэл зөөж шилжүүлэх явцдаа бэхэлгээ тасарч Toyota Prius маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгсэл .... улсын дугаартай Toyota PRIUS маркийн автомашиныг мөргөсөн осол гаргасан байна. Дээрх осолд холбогдсон тээврийн хэрэгслүүдийг цагдаагийн байгууллагад дуудлага өгөн шалгуулж газар дээр нь хохирлуудыг барагдуулсан бөгөөд хохиролд нийтдээ 2.273.000 төгрөгийг барагдуулсан байна.
Нийгэм | 2022-02-24
Сэтгэгдэл бичих
АДМИН








Нийгэм







