Dark Light
Нийгэм | 2022-02-24

ДАШТ-д 6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Дубай 2022" Пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол улсаас 6 хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож байна. Энэ удаагийн багт "Токио-2020" Паралимпын наадамд оролцогч Дэмбэрэлийн Сэлэнгээ, "Рио 2016" Паралимпын наадамд оролцогч Амарбаясгалангийн Анхбаяр, Пара байт харвааны шигшээ багийн тамирчин Баатарын Жавхлантөгс, Пүрэвсэдийн Мөнхбаатар нар багтсан бөгөөд манай тамирчид рекурв (70 м) төрөлд өрсөлдөж байна.  Дасгалжуулагчаар МБХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Парабайт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоо ажиллаж байгаа бол багийн орчуулагч, албаны хүнээр Шүүгчдийн зөвлөлийн дарга Цэдэндамбын Нямхатан оролцож байна. 

ДАШТ энэ сарын 21-д compound (50 м) төрлөөр эхэлсэн. Манай тамирчдын рекурв төрлийн харваа өчигдрөөс эхлээд байна. 

Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод болж буй пара байтын ДАШТ энэ сарын 27-д өндөрлөнө.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10