Dark Light
Нийгэм | 2022-02-24

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллалаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг "Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт заасан зорилтуудын хүрээнд төрийн албаны болон төсвийн шинэтгэл, соёл, урлагийн байгууллагын менежментийн шинэчлэлийг эхлүүлэх, эмхлэн байгуулагдаж буй Соёл, урлагийн газар болон театр, музей, номын сан, соёлын төвийн үйл ажиллагаатай танилцах, мэргэжил, арга зүйгээр хангах зорилгоор 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллалаа.

May be an image of 1 person and standing

Ажлын хэсэг нь Өмнөговь аймгийн удирдлагууд болон сумдын засаг дарга нар, соёлын ажилтнуудтай “Соёл, урлагийн менежментийн чадавхыг бэхжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулж, Соёлын салбарын бодлогоо танилцуулахын зэрэгцээ аймгийн Хөгжимт жүжгийн театр, Төв номын сан, Музейн үйл ажиллагаа болон орон нутагт хийгдсэн томоохон бүтээн байгуулалт болох Хөгжимт жүжгийн театр, Байгаль, түүхийн музейн шинэ барилгатай тус тус танилцлаа.

May be an image of 4 people and people standing

May be an image of 13 people, people standing and indoor

May be an image of 1 person, standing and indoor


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10