Dark Light
Нийгэм | 2022-02-24

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөл хуралдлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2022 оны ээлжит хурал боллоо. Хурлыг тус дэд зөвлөлийн дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ХАХБХЗГ-ын дарга С.Тунгалагтамир удирдан явуулав.

Энэ удаагийн хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах дэд зөвлөлийн 2021 онд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн, 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг яамны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Нарангарав танилцуулж, зөвлөлөөр хэлэлцэн батлав. Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах чиглэлээр гүйцэтгэж буй ажлын явцын мэдээллийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөө Үндэсний зөвлөлийн тэргүүн М.Баясгалан танилцууллаа.

Манай салбарын шинэчлэлийн бодлогын гол цөм нь “Халамжаас-хөдөлмөрт” гэсэн зарчим байх бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр өөрийн мэргэжил, ур чадвартаа тохирсон хөдөлмөр эрхэлж, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгч болгоход чиглэж байгаа.

May be an image of 3 people, screen and text that says 'saranchimeg MLSP જ Amarbal Avirme... 彩 gunjilmaa hbibit oyunbaatar % Amarbal Avirmed NSO R oyunbaatar U.Sosorburam x U.Sosorburam N % Natsagdorj Samiya x6xxer a.ypaH... MLSP P_Mungunt... X x6xxer aypaHroo Avirmed Ya X MLSP_Munguntsetseg_expertoP X Avirmed Ya moHroлblH Aay... Bayasgalan MN... AayHbl xoл6oo Chuluundolgor x Chuluundolgor BayasgalanNCD Bayasgalan Munguntsetseg.. Munguntsetseg_MLSP X OM MNAD Undrakhbayar.ch % Undrakhbayar.ch mycиYx Ok mycиYx Security Participants Polls Chat ÛSe Pause/Stop Recording Reactions Apps · More End'

Энэ бодлогын хүрээнд харьяа агентлагийн удирдлагууд онцгой анхаарал хандуулан, Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг ханган ажиллахад манлайлах, хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал (DET) сургалтыг байгууллага, системийн хэмжээнд зохион байгуулж, албан хаагчдын хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлагыг сайжруулах, олон нийтийг хамарсан арга хэмжээ болон сургалт, зөвлөгөөнийг дохионы хэлмэрчтэй зохион байгуулах, үйлчилгээний хүртээмжийн асуудалд анхаарах талаар дэд зөвлөлөөс чиглэл болголоо.

May be an image of 5 people, people sitting and indoor


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10