Dark Light
Нийгэм | 2022-02-25

Сайд Н.Тавинбэх Эрдэнэбүрэнгийн УЦС-ын талаар иргэдэд мэдээлэл өгөв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх болон холбогдох албаны хүмүүс Ховд, Увс, Баян-Өлгий  аймгуудад ажиллаж байна. Эхний өдөр Ховд аймгийн ард иргэдэд “Эрдэнэбүрэнгийн УЦС” төслийн явц, ач холбогдол, эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, орон нутагт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар танилцуулж, уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад аймгийн удирдлагууд Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн засаг дарга, Эрдэнэбүрэн, Мянгад, Өмнөговь, Баяннуур сумын засаг дарга болон холбогдох мэргэжилтнүүд оролцлоо. 

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц нь  олон улсын шаардлагуудыг хангасан, суурилагдах хүчин чадал нь 90 МВт ба жилд 366 сая кВт цаг эрчим хүч үйлдвэрлэх чадалтай,  Монгол улсын анхны дунд оврын усан цахилгаан станц юм. Тус станц ашиглалтад орсноор баруун 5 аймгийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах, цаашлаад төвийн бүсийн системд дэмжлэг үзүүлэх боломж бүрдэх юм. 

Албан томилолтын хоёр дахь өдөр усан цахилгаан цахилгаан станц баригдах талбайн нөлөөлөлд автаж буй айл өрх, ард иргэдэд мэдээлэл өгч, харилцан санал солилцож ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10