Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллаж байна. Энэ үеэрээ дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн хэв журам сахиулж буй цагдаагийн албан хаагчдын 300 төлөөлөлтэй уулзлаа. Тэрээр: "Цагдаагийн албанд, албан хаагчдад тулгамдаж буй асуудал цөөнгүй бий. Тэр бүгдийг боломж, нөөцийнхөө хэмжээнд шийдэж байгаа. Тухайлбал:
Ажлын ачааллыг бууруулах хүрээнд бүтэц орон тоог нэмж, цалинг нэг шатлалаар ахиулсан, ажлын нөхцөлийг алхам алхмаар сайжруулж, хангамжийг нэмэгдүүлсэн гээд цөөнгүй арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Энэ жилээс
МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ-ийн болон цогцостой ажилласны НЭМЭГДЭЛ-ийг олгож эхэлнэ. Мөн ҮНДСЭН цалинг 2023 оноос нэмэхээр төлөвлөж байна. Албаны хувцасны нормын хугацааг багасгаж, чанарт анхаарах, ажлын нөхцөлийг сайжруулах, эрүүл мэндэд нь анхаарах, орон сууцны төсөл хөтөлбөрт хамруулах зэрэг олон ажил хийнэ.
Төлөвлөгөөт ажилд тусгасны дагуу өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт суудлын 24 автомашин, гэр 10, иж бүрэн компьютер 10 ширхэгийг олголоо" гэлээ.

АДМИН








Нийгэм







