Dark Light
Нийгэм | 2022-02-25

Цагдан хорих байранд шалгалт хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баянхонгор аймгийн прокурорын газраас энэ оны 2 дугаар сарын 18-ны өдөр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа цагдан хорих байранд хоригдож байгаа хоригдогчдын эрх үүрэг, ахуй нөхцөлийг журамласан холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан байна. 

Шалгалтыг аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Амарсанаа, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан нар хяналтын прокурор, гишүүдтэй хамтран хийж, хоригдогч нартай биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авсан байна.

Мөн шалгалтын хүрээнд хоригдогчдын хувийн хэрэг, холбогдох бичиг баримтуудтай танилцаж, гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын камергүй өрөөг камержуулах, илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын шаардлага хүргүүлжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10