Dark Light
Нийгэм | 2022-02-25

Эрэгтэйчүүдийн холбоо байгуулна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” аяны хүрээнд Сүхбаатар аймгийн Залуучуудын холбоо, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар хамтран “Эртэч эрчүүд” өглөөний  уулзалтыг хийжээ. Аймаг орон нутгийн удирдлагын төлөөлөл, цэрэг хүчний байгууллагын төлөөлөл, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцсон байна.

Энэ үеэр эрэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцжээ. Мөн эрчүүдийн дуу хоолойг нийгэмд хүргэдэг ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООГ байгуулахаар болжээ. Эрчүүдээ тогтмол эрүүл мэндийн үзлэгт хамруулах гарфикчилсан үзлэгийн хуваарьтай болох, Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд сэтгэл зүйч тогтмол ажиллуулахаар болсон байна.

Эх сурвалж: Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10