Чингис хаан одонт, МУСГЗ, зохиолч яруу найрагч Г.Мэнд-Ооёо тэргүүтэй утга зохиол, ном хэвлэлийн салбарын эрхмүүдтэй Соёлын сайд Ч.Номин уулзжээ.
Сүүлийн гучин жилийн хугацаанд утга зохиолын салбар үндсэндээ орхигдож гээгдсэн тул олон асуудал үүссэн гэдгийг энэ үеэр зохиолч, шүүмжлэгч, орчуулагчид дуу нэгтэй хэлж байв.
Хэдий олон асуудал байгаа ч Монголын утга зохиолын салбарт төрөөс баримтлах бодлого байх ёстой хэмээн үзэж, талуудын оролцоог хангасан ажлын хэсэг гаргахаар тогтлоо. Цаашдаа утга зохиолын салбарын чиглэл бүрийн оролцоог ханган, баримт бичиг боловсруулах ажлаа түргэтгэхээр боллоо.
АДМИН








Нийгэм







