Дорнод аймгийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Орон нутгийн Хөгжлийн сангийн санхүүжилтээр Түгээмэл тархацтай ашигт малтмал, уул уурхайн нөлөөлөлд өртөж буй Чойбалсан хот орчмын малчдад өвс тэжээлийн дэмжлэг үзүүлэх ажлыг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Өнөөдөр /2022.02.25/ аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч О.Пүрэв-Очир, аймгийн Хүнс, Хөдөө, аж ахуйн газрын дарга Ж.Алимаа нар Хэрлэн сумын малчин өрхүүдээс нөлөөллийн бүсэд мал маллаж байгаа 1,2,3,5,8,10 дугаар багийн 205 малчин өрхөд өвс тэжээлийн дэмжлэг үзүүллээ.
Үүнд: 1 дугаар багийн 37 малчин өрх, 2 дугаар багийн 13 малчин өрх, 3 дугаар багийн 48 малчин өрх, 5 дугаар багийн 59 малчин өрх, 8 дугаар багийн 33 малчин өрх, 10 дугаар багийн 15 малчин өрхөд тус тус 35 боодол өвсийг олгосон юм.
Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн малчдын санал бодлыг сонсож, тэдэнд тулгамдаж буй асуудалд хариулт өгөн, зарим ажлыг үе шаттай шийдвэрлэхээ илэрхийллээ.

АДМИН








Нийгэм







