Dark Light
Нийгэм | 2022-02-25

“Tourism time-2” арга хэмжээ боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Аялал жуулчлалын холбооноос санаачлан Нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулсан “TOURISM TIME-2” уулзалт, арга хэмжээ амжилттай болж өндөрлөв. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр болон аялал жуулчлалын бизнес эрхлэгч компанийн төлөөллүүд оролцлоо.

Уулзалтын үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “2022 онд хийгдэх үйл ажиллагааны төлөвлөгөө” болон “Нийслэлд болох эвент, арга хэмжээний танилцуулга” сэдвээр мэдээлэл хийсэн юм. Мөн тэрбээр Монголын Аялал жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөртэй хамтран ажиллах төлөвлөгөөг батлан, гарын үсэг зурлаа. Тус төлөвлөгөөг баталснаар талууд бодлого, маркетинг сурталчилгаа, сургалт-судалгаа гэсэн үндсэн гурван чиглэлд тус бүр 5-6 ажил хамтран хэрэгжүүлнэ.

Мөн бусад холбогдох байгууллагуудаас цахим визтэй холбоотой мэдээлэл өгч, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө. Оролцогчдын зүгээс цахим виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор үүсэж буй хүндрэл, төлбөрийн буцаан олголт, Монгол Улсад ирсэн жуулчдын бүртгэлийн талаар түлхүү мэдээлэл хүсэж, хариулт авсан юм.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10