Dark Light
Нийгэм | 2022-02-25

Монгол-Япон эмнэлэгт тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Монголын эдийн засаг болон нийгмийн хөгжил хөтөлбөр"-ийн хүрээнд Япон улсын Засгийн газар болон Японы Ард түмнээс Монгол улсын Засгийн газарт үзүүлэх буцалтгүй тусламжийн эхний хэсэг болох Алсын түргэн тусламжийн машин, Зөөврийн хэт авиан оношлогооны аппарат, Эмнэлгийн ор, Өвчтөний монитор, Зүрхний цахилгаан бичлэгийн аппарат, Зөөврийн хэт авиан оношилгооны аппарат зэрэг эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг АШУҮИС-ийн Монгол-Япон эмнэлэгт гардуулан өгөх ёслол боллоо.

Ёслолд Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяаши Хироюуки, Монгол улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин АШУҮИС-ийн захирал, АУ-ны доктор, профессор Н.Хүрэлбаатар болон албаны  бусад хүмүүс оролцлоо.

Буцалтгүй тусламжийн тоног төхөөрөмжийг бэлэглэсэн Японы ард түмэнд гүн Талархал илэрхийлье.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10