Dark Light
Нийгэм | 2022-02-26

С.Цэрэнчимэдийн сарын зайтай 2 дахь алтан медаль

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны нэгдүгээр сарын сүүлээр ОХУ-ын Красноярск хотод болсон Иван Ярыгиний тэмцээнд аваргалсан ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд 62 кг-ын жинд Стамбулын дэвжээнд бахдам сайхан түрүүлж Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлэв. С.Цэрэнчимэд түрүүлэх түрүүлэхдээ жингийнхээ ихэнх шилдгүүдийг бүгдийг нь цэвэр ялсан. Тодруулбал, 1/8 шигшээ барилдаанд “Токио-2020” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, гурван хүрэл, хошой хүрэл медальт Болгарын Тайбе Юсейнийг, шөвгийн наймд Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт Энэтхэгийн Сакши Маликийг тус бүр цэвэр дарж, хагас шигшээд Африк тивийн анхны олимпын медальт бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тунисын Марва Амриг 12:1, шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучууд болон 23 хүртэлх насны ДАШТ-ий мөнгөн медальт АНУ-ын Мэсей Килтийг 12:0 гэсэн оноогоор цэвэр  цэвэр яллаа. Тэрбээр сарын өмнө нь Красноярск Сэм авгын бөхтэй мөн л шигшээд таарахад оноогоор цэвэр ялж байв.

Түүний жинд түрүүлэх өндөр магадлалтай бөхчүүдийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байсан Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Кыргызстаны Айсулу Тыныбекова шөвгийн 16-гийн барилдаанд Бразилын Лаис Нунес Де Оливейрагаас ганц ч оноо салгаж чадалгүй 0:8-аар ялагджээ. 

Сонирхуулахад, өнөөдөр медаль хүртсэн манай хоёр тамирчны шагналыг Стамбул хотод суугаа Монгол Улсын ерөнхий консул Ш.Хишигсүрэн гардуулан өгсөн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10