Украинаас Польш руу дүрвэн гарч болох 9-н хилийн цэгээр нийт 140,000 Украинчууд гарч, дүрвэгсдийн түр саатуулах цэгт байршаад байна.

Польш руу явах галт тэргийг Украины армийнхан замд нь зогсоож, 18-65 насны эрчүүдийг өөрсөдтэй нь нэгдэж, эх орноо хамгаалан тулалдахыг уриалж байгаа юм.
Польш улсад очсон дүрвэгсдийг байрлуулах цэгт ихэвчлэн эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшид байна. Арми цэргийн насны иргэдээ үлдэж байлдахыг уриалахаас өмнө зугтсан залуу эрчүүд өөрийн хүсэлтээр буцаад Украин руугаа очиж байна.
Орос улс цэргийн ажиллагаа эхэлсэн эхний шөнө л эзлэгдэх магадлалтай гэж байсан Оростой хиллэдэг Харьков хотод одоо ч гэсэн ширүүн тулалдаан өрнөж байна. Оросууд бүрэн эзэлж чадаагүй байна.

Дэлхийн дайны түүхэнд "Блицкриег" хэмээн нэрийддэг маш түргэн хугацаанд асар хурдан цохилт өгч, эсэргүүцэх чадваргүй болгодог тулааны тактикийг Орос улс ашиглаж байна хэмээн олон улсын ажиглагчид дүгнэж байсан ч, санасныг бодоход давшилт нь харьцангуй удаан, ийм хүчтэй эсэргүүцэл үзүүлнэ хэмээн тооцоолоогүй байж ч мэдэхээр байна.


Бэлтгэсэн Д.Жаргалсайхан
АДМИН







Нийгэм







