Dark Light
Нийгэм | 2022-02-28

Монголын эмэгтэй баг ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Дубай 2022" Пара байт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ?? Монгол улсын баг амжилттай оролцож, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар тэмцээнээ өндөрлүүллээ. 

Олимп, Паралимпын үндсэн төрөл болох рекурв (70 м) харвааны эмэгтэй багийн төрөлд Монгол улсын баг (Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс) хүрэл медаль хүртэж, дэлхийн медальтан боллоо. 

Эмэгтэй 8 багаас Италийн баг дэлхийн аварга болсон бол ОХУ-ын харваачид дэд аварга боллоо.

Манай харваачид урьдчилсан харваалтаар 5-д эрэмбэлэгдсэн бөгөөд эхний харваанд Туркийн багийг 5:4-р хожиж, хагас шигшээд үлдсэн. Улмаар чансаагаар тэргүүлсэн ОХУ-ын багт 6:0-р дийлдэн хүрэл медалын төлөө харвах болсон юм. Манай багтай урьдчилсан харваанд 2-оор гарч ирсэн Энэтхэгийн хүчтэй баг таарсан ч "Токио 2020" Паралимпын наадмын оролцогч Д.Сэлэнгээ, шигшээ багийн харваач Б.Жавхлантөгс нар маань 5:1-ээр хожин медалын болзол хангалаа. 

Монголын эрэгтэй баг (А.Анхбаяр 547, П.Мөнхбаатар 541 оноо) эхний тойрогт АНУ-ын багт ялагдсанаар тэмцээнээ өндөрлуулсэн. Энэ төрөлд Их Британы баг дэлхийн аварга болсон бол ОХУ мөнгө,  Ираны баг хүрэл медаль хуртлээ. Мөн холимог Багийн төрөлд манай баг Тайландын багт ялагдсан юм. Ганцаарчилсан төрөлд манай харваачид хоердугаар тойрогт шалгарсан амжилтыг үзүүлэв. 

Пара байт харвааны ДАШТ-д 30 гаруй орны баг оролцсоноос Монгол Улсын баг эмэгтэй багийн төрөлд хүрэл медаль хүртсэн бахдам амжилттай энэ оны тэмцээнийг эхлүүллээ. 

Монголын багийн дасгалжуулагчаар МБХХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн, Парабайт харвааны шигшээ багийн дасгалжуулагч Баатаржавын Золбоо ажилласан бол багийн орчуулагч, албаны хүнээр Шүүгчдийн зөвлөлийн дарга Цэдэндамбын Нямхатан оролцлоо. 

May be an image of 7 people and people standing


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10