Dark Light
Нийгэм | 2022-02-28

Стамбулын дэвжээнээс манай бөхчүүд 6 медаль хүртлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дэлхийн чансааны оноо олгох Яшар Догу, Вэхби Эмре, Хамит Капланы нэрэмжит бөхийн төрлүүдийн олон улсын тэмцээн хоёрдугаар сарын 24-27-нд Туркийн Стамбул хотод боллоо. Сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92 кг-ын жингийн барилдаан болов. Стамбулын дэвжээнээс манай бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг, нийт зургаан медаль хүртэв.

1 хүн, спортоор хичээллэж байна болон дотор гэх мэтийн зураг байж болно

Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд алт, 57 кг-д ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа мөнгө, өчигдөр 53 кг-д ОУХМ Бат-Очирын Болортуяа алт, эрэгтэйчүүдийн 125 кг-д ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл мөнгө, эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Долгоржавын Отгонжаргал хүрэл медаль хүртсэн. Тэгвэл сүүлийн өдөр буюу өнөөдөр 74 кг-ын жинд “Хангарьд” спорт клубийн тамирчин ОУХМ Занданбудын Сумъяабазар хүрэл медаль хүртэв. Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Ираны бөх Мохаммадсадех Фуризпурбанпейтэй барилдах ёстой байсан ч өрсөлдөгч нь дэвжээнд гарч ирээгүй. Өнөөдөр 57 кг-д ОУХМ З.Занабазар Энэтхэгийн Аманд 5:10-аар, 65 кг-д ОУХМ Т.Тулга Узбекистаны Умижон Жалаловт 4:4-өөр хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдав.

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

4 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

4 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10