Dark Light
Нийгэм | 2022-02-28

Сураггүй болсон эмэгтэйн эрлийг зогсоолоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Дэлгэрэх баг /аймгийн төвд/ Иргэн Г 2 сарын 23-ны өдрийн 16:00 цагийн орчим аймгийн “Төв барааны зах”-ын орчмоос сураггүй болсон тухай мэдээллийг 2 сарын 24-ний өдрийн 17:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Г /51 настай, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/-ийг 2 сарын 26-ны өдрийн 10:00 цагаас эхлэн Арвайхээр сумаас баруун зүгт 30 км-т байрлах Тарагт сумын Өгөөмөр хайрхан, Дулаан хайрхан, Буга согоот, Цуян, Дулаан хошуу гэдэг газар хүртэл 57 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт ар гэрийн хүсэлтээр зогсоосон байна. 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19