Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг гэр шатаж байна дуудлагыг 2 сарын 28-ны өдрийн 00:03 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 4 км замыг туулан очиход “Топ Хайрхан” ХХК-ийн Хүдэр баяжуулах үйлдвэрийн хашаанд 5 ханатай гэр шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Гавилууд багийн Шардовт гэр шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 27-ны өдрийн 12:17 цагт аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч 2 км замыг туулан очиход иргэн П-ын 5 ханатай гэр, 2х2.5 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг 24 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Ганцын задгайд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 27-ны өдрийн 12:50 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 8 км замыг туулан очиход иргэн А-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Согоотын 70 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 2 сарын 27-ны өдрийн 23:16 цагт Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид хүлээн авч 5.5 км замыг туулан очиход иргэн Т-ын 8х8 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
АДМИН







Нийгэм




