Dark Light
Нийгэм | 2022-02-28

АН-ын гишүүд В.Путинг эзлэн түрэмгийллээ зогсоохыг шаардлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сүүлийн хэдэн өдрийн турш В.Путин тэргүүтэй Кремлийн удирдагчид ОХУ-ын армийн бүх хүч хэрэгслээ ашиглан НҮБ-ын гишүүн, тусгаар тогтносон, бүрэн эрхт, ардчилсан Украин улсын эсрэг цэргийн тусгай ажиллагаа нэртэй эзлэн түрэмгийлэх довтолгоо хийж байгааг Монголын Ардчилсан Нам эрс эсэргүүцэн буруушааж байна. Үй олон энгийн номхон иргэдийн амь нас үрэгдэж, эдийн засгийн асар их хор хохирол учруулах аюултай энэхүү үйлдлээ нэн даруй таслан зогсоохыг бид шаардаж байна.

ОХУ-ын энэ алхам нь хэрхэвч зөвтгөх аргагүй бөгөөд Европ болон дэлхий нийтийн энх тайван, тогтвортой байдалд нэн аюултай үйлдэл юм.

Энэ хүнд цаг мөчид Монголын Ардчилсан намын гишүүд, дэмжигчид Украины ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна.

Улаанбаатар хот

2022.02.28 

Ардчилсан нам

May be an image of text


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19