Dark Light
Нийгэм | 2022-02-28

3-р сарын эхний 7 хоногт цасан шуургатай байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 07-ныг хүртэлх

7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

/Салхи 02-нд Алтайн салбар уулсаар, 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 04-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурах тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна./

Хур тунадас: 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи:  28, 03 дугаар сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 02-нд Алтайн салбар уулсаар, 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 04-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 7-12 градус, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна. 03-нд нутгийн хойд хэсгээр, 04-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08