Dark Light
Нийгэм | 2025-05-26

УЛААНБААТАРТ 28, 31-НД БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 05 дугаар сарын 27-ноос 06 дугаар сарын 04-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, ихэнх нутгаар салхи шуургатай байна. 
Хур тунадас: 
27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
29-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна,
30-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар,
31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
06-р сарын 01-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
02-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
03-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: 
27-нд нутгийн баруун хагаст, 28-нд нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, 29, 06-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 02-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 
27-нд нутгийн баруун хойд хэсгээр, 28-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 29-нөөс нутгийн хойд хэсгээр эрс сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +8...+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын нутгаар шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +26...+31 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 28-нд бороо, 31-нд бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 28-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: 27, 28-нд шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +2...+7 градус, бусад хэсгээр +9...+14 градус өдөртөө +25...+30 градус дулаан, 29-нөөс эрс сэрүүсэж, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -2...+3 градус, бусад хэсгээр +3...+8 градус өдөртөө +15...+20 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.21 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31
Үзвэрийн хувиарууд
Image
2025.06.01 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.31 14:00