Ромын католик шашны тэргүүн Пап Францис 88 насандаа таалал төгсжээ. Түүнийг таалал төгссөн талаарх мэдээг тус улсын Кардинал Кевин Фэррелл зарласан байна.
Аргентины Буэнос-Айрес хотод төрсөн Хорхе Марио Бергольо Франциск нь Америк тивээс ирсэн анхны пап, анхны иезуит пап, 8-р зуунаас хойш Европоос гараагүй анхны пап лам болж түүхэнд бичигдлээ. Мөн тэрбээр Католик сүмийн тэргүүн, дэлхийн 1.3 тэрбум орчим католик шашны удирдагч байлаа.
Сонирхуулахад, Ромын пап лам Францис нь 2023 оны есдүгээр сард манай улсад албан ёсоор айлчилж байсан юм.