Dark Light
Улс төр | 2025-05-04

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ИСЛАНДЫН ЕРӨНХИЙЛӨГЧИД БАРААЛХАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Халла Томасдоттирт тавдугаар сарын 2-ны өдөр бараалхав. 

Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урилаа.

Тэрбээр Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Исланд Улстай эрчим хүч, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломж байгааг дурдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 8 дугаар сарын сүүлчээр Улаанбаатар хотноо зохион байгуулах дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форумд Хүндэт зочноор оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00