Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал: Цөмийн энергийн тухай хууль, цөмийн эрчим хүчийг дэмжиж байгаа хүлэмжийн хийг бууруул байгаа, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байгаа томоохон алхам болсон. Үүнийг дэмжиж байгаа иргэд байна. Мэдээлэл дутуугаасаа болоод шүүмжилж буй иргэд ч байна. Мөн байгаль орчны чиглэлээр агаар, ус, хөрсний бохирдлын чиглэлээр, малын эрүүл мэндийн чиглэлээр санаа зовж байгаа, үүнд иргэдийн оролцоог нэмэгдүүлье гэдэг иргэний нийгмийн байгууллагууд ч байна. Үүн дээр зургаан сайдаар ахлуулсан 122 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж УИХ-ын хурлаар баталсан зургаан ажлын хэсгийн ахлагч, УИХ дээр ажлын хэсгийг ахалсан УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржоор ахлуулсан УИХ-ын гишүүдэд иргэний нийгмийн байгууллагуудаас шаардлагууд хүргүүлсэн.
Шаардлагын хариуд олон нийтэд зориулсан мэдээллийг тухай бүрд хүргэж байхыг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ж.Туваан, Ашигт малтмал газрын тосны газрын дарга Ганхуяг нарт үүрэг болгосон.