УИХ-ын гишүүн Б.Батбаатар: Орлогоосоо давсан хэрэглээ байгаа бол түүнийг ямар арга замаар яаж олж авсан бэ гэдгээ илэн далангүй нээлттэй, баримттайгаар хариулах үүрэгтэй. Орлогоос давсан хэрэглээ үнэхээр байгаа бол, зөв зүйтэй орлогоо нотолж чадахгүй бол хуулийн хариуцлагатай.
-Гүйцэтгэх засаглалын тэргүүн хүний хувьд ард түмнийхээ амьдралыг сайжруулах ёстой атал хүү нь ийм үйлдэл гаргаж байгааг та хэрхэн хүлээж авав?
-Ёс зүй, ёс суртахууны хувьд дарга нар даруухан байх ёстой. Хуульдаа ч энэ талаар заачихсан. Тэгэхгүй хэмээ хязгааргүй тансаглал хэрээс хэтэрсэн үйлдлүүд хийх нь монгол төрийн бодлогыг зөв харагдуулах, зөв байлгах, дээрээс нь тэр үр дүнтэй хэрэгжүүлэх энэ зүйлүүдийг нурааж эхэлж байгаа юм.
-Иргэд шаардлага тавиад эхэлсэн. Та бүхэн шаардлага тавих уу?
-Тавина. Албан ёсоор шаардлага тавина. Ирэх долоо хоногт багтаж ямар нэгэн тайлбараа хэлэхгүй бол бид шаардлагаа тавина. Хийсэн тайлбар нь үндэслэлгүй дутуу дулимаг хуурсан байна гэж үзэх юм бол бас мөн шаардлага тавина.
-Яагаад бүтэн 7 хоногийн хугацаа өгнө гэж?
-Энэ асуудлыг ярьж эхлээд 2-3-хан хонож байна. Тэгэхээр мэдээллийн дутуу байгаа зүйлийг ямар нэг байдлаар сэвэх нь зүйтэй зүйл биш. Мэдээллээ гүйцээж авч байгаад, шаардлагатай бол асуулга тавьж байгаад тэр авсан мэдээлэлдээ үндэслэн шийдвэр гаргах ёстой л гэж ойлгож байна.
-Та хүүхдүүдийнхээ санхүүд хяналт тавьдаг уу?
-Миний хүү охин хоёр хоёулаа нас биед хүрээд тусдаа гарчихсан. Хоёулаа боломжийн цалин авдаг гэж би ойлгодог. 5-6 орчим цалин авдаг. Тэд маань өөр өөрсдийнхөө амьдралыг өөрсдөө л шийддэг. Надаас учиргүй дэмжлэг аваад наана цаана болоод байдаг юм байхгүй.